7 хоногийн төлөв

2020 оны 7 дугаар сарын 06-наас 7 дугаар сарын 13-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

/ Ихэнх хугацаанд дуу цахилгаантай усархаг аадар бороо орно /

Хур тунадас: 6-7-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, 9,10-нд зарим газраар, 8,12-13-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Ихэнх хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх төлөвтэй. 8,9,12-нд бага зэрэг сэрүүснэ.

                                                                     УЦУОШТөв Мэдээлэл үйлчилгээний хэлтэс