Үер усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

                                                                                   Ард иргэдийн анхааралд:

21-23-нд ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа ба орсон тунадасны эрчимшил, хэмжээнээс хамаарч гол усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлалтай тул голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, наадамчид, ард иргэдийг гэнэтийн үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас болгоомжтой байж бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол ойр тээвэрт явж буй жолооч нар баталгаат гүүр гармаар гарахыг онцгой анхааруулж байна.

                                                                      Мэдээ гаргасан: Инженер Б.Сайнжаргал 2020.07.21