Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 09 сарын усны чанарын тойм


УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 9 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Боршоо-Боршоо, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Хариг-Сагил, Тэс-Тэс, Чигж-Өндөрхангай, Билүү-Хяргас, Түргэн-Түргэн, Хангилцаг-Цагаанхайрхан, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 9 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Гэдрэг-Малчин |
7.64 |
2.65 |
0.3 |
0.12 |
0.002 |
0.015 |
2 |
Сагил-Сагил |
8.58 |
2.18 |
0.5 |
0.10 |
0.001 |
0.001 |
3 |
Боршоо-Боршоо |
8.42 |
1.72 |
1.1 |
0.10 |
0.000 |
0.006 |
4 |
Торхилог-Давст |
8.89 |
2.65 |
0.5 |
0.06 |
0.001 |
0.003 |
5 |
Хандгайт-Давст |
7.80 |
0.62 |
2.5 |
0.07 |
0.001 |
0.004 |
6 |
Увс нуур – Давст |
6.86 |
0.94 |
14.0 |
1.41 |
0.001 |
0.006 |
7 |
Хариг- Сагил |
|
|
0.9 |
0.09 |
0.002 |
0.008 |
8 |
Тэс-Тэс |
|
|
0.8 |
0.05 |
0.001 |
0.005 |
9 |
Чигж-Өндөрхангай |
|
|
3.6 |
0.18 |
0.004 |
0.009 |
10 |
Билүү-Хяргас |
6.86 |
2.34 |
3.4 |
0.11 |
0.002 |
0.010 |
11 |
Түргэн-Түргэн |
|
|
0.8 |
0.35 |
0.006 |
0.012 |
12 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
7.64 |
0.62 |
2.7 |
0.22 |
0.001 |
0.007 |
13 |
Баруунтуруун-Баруунтуруун |
7.02 |
0.94 |
1.7 |
0.19 |
0.003 |
0.010 |
14 |
Гашуун-Улаангом /дээд/ |
7.64 |
2.18 |
1.1 |
0.06 |
0.007 |
0.006 |
15 |
Гашуун-Улаангом /доод/ |
7.80 |
2.96 |
4.5 |
3.15 |
0.038 |
0.272 |
16 |
Увс нуур-Улаангом |
7.33 |
2.34 |
11.7 |
1.19 |
0.002 |
0.011 |
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Гашуун гол доод цэгийн орчим нитритийн азот /NО2/-ын агууламж усны чанарын стандарт дахь ХА-аас 1.9 дахин, аммонийн азот /NН4/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 6.3 дахин, фосфат /РО4/- ын агууламж ХА-аас 2.7 дахин, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 116.2 мгО/л буюу ХА-аас 16.2 мгО/л-ээр их, Билүү гол Хяргас хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 198.0 мгО/л буюу ХА-аас 2.0 дахин, Хангилцаг гол Цагаанхайрхан хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 135.5 мгО/л буюу ХА-аас 35.5 мгО/л-ээр их, Чигж гол Өндөрхангай хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 178.3 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин их байсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Улаангомын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.4 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.0 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.7 мгО/л буюу ХА-аас 1.7 мгО/л-ээр их, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас нилээд өндөр буюу 5.4 дахин их, Давстын орчимд аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.8 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.0 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.0 мгО/л буюу ХА-аас 4.0 мгО/л-ээр их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2022 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Боршоо-Боршоо, Торхилог-Давст, Хариг-Сагил, Тэс-Тэс, Түргэн-Түргэн, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Билүү-Хяргас, Хандгайт-Давст, Хангилцаг-Цагаанхайрхан, Чигж-Өндөрхангай цэгийн орчим сульфат, Гашуун гол доод цэгийн орчим нитритийн болон аммонийн азот, фосфат, Увс нуур Улаангом, Давст хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор, манган болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ