Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 08 сарын усны чанарын тойм


УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2022 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТОЙМ
- Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 8 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Гэдрэг-Малчин, Чигж-Өндөрхангай, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун, Тэс-Тэс, Билүү-Хяргас, Намир-Хар ус, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Сагил-Сагил, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 8 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Хариг- Сагил |
|
|
0.3 |
0.17 |
0.008 |
0.031 |
2 |
Гэдрэг-Малчин |
|
|
3.4 |
0.40 |
0.010 |
0.037 |
3 |
Чигж-Өндөрхангай |
|
|
4.7 |
0.26 |
0.007 |
0.009 |
4 |
Боршоо-Боршоо |
|
|
2.0 |
0.18 |
0.002 |
0.007 |
5 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
2.0 |
0.20 |
0.003 |
0.004 |
6 |
Тэс-Тэс |
|
|
1.7 |
0.21 |
0.005 |
0.007 |
7 |
Билүү-Хяргас |
|
|
4.5 |
0.26 |
0.008 |
0.009 |
8 |
Намир-Хар ус |
|
|
1.6 |
0.71 |
0.004 |
0.095 |
9 |
Торхилог-Давст |
|
|
0.8 |
0.08 |
0.005 |
0.007 |
10 |
Хандгайт-Давст |
|
|
0.5 |
0.12 |
0.001 |
0.002 |
11 |
Увс нуур – Давст |
|
|
14.0 |
1.28 |
0.002 |
0.006 |
12 |
Түргэн-Түргэн |
|
|
0.9 |
0.21 |
0.010 |
0.028 |
13 |
Сагил-Сагил |
|
|
1.4 |
0.29 |
0.003 |
0.005 |
14 |
Гашуун-Улаангом /дээд/ |
7.96 |
1.56 |
1.7 |
0.34 |
0.008 |
0.022 |
15 |
Гашуун-Улаангом /доод/ |
7.80 |
1.87 |
1.9 |
0.80 |
0.036 |
0.061 |
16 |
Увс нуур-Улаангом |
7.18 |
2.65 |
14.8 |
1.38 |
0.001 |
0.009 |
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байсан ба Гашуун доод цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 1.6 дахин, нитритийн азот /NО2/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, Чигж-Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ялимгүй давсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Увс нуур - Улаангомын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.8 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.9 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.8 мгО/л буюу ХА-аас 1.5 дахин, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас 2.0 дахин, Давстын орчимд усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.6 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.0 мгО/л буюу ХА-аас 4.0 мгО/л-р их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2022 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хариг-Сагил, Гэдрэг-Малчин, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун, Тэс-Тэс, Намир-Хар ус, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Түргэн-Түргэн, Сагил-Сагил, Гашуун-Улаангом /дээд/ хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Билүү-Хяргас, Чигж-Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн болон нитритийн азотын агууламж, Увс нуур Улаангом, Давст хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор, манган болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ