Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 11 сарын усны чанарын төлөв


УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
- Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 11 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Боршоо-Боршоо, Увс нуур-Давст, Хархираа-Тариалан, Тэс-Тэс хяналт-шинжилгээний цэгээс нийт 4 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 11 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Боршоо-Боршоо |
0.6 |
0.14 |
0.001 |
0.006 |
||
2 |
Увс нуур-Давст |
11.3 |
0.66 |
0.003 |
0.013 |
||
3 |
Хархираа-Тариалан |
0.3 |
0.12 |
0.001 |
0.003 |
||
4 |
Тэс-Тэс |
|
|
0.6 |
0.25 |
0.001 |
0.007 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын ус аливаа үзүүлэлтээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Давстын орчимд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас бага зэрэг давсан ба фтор /F/-ын агууламж 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.3 мгО/л буюу ХА-аас 1.3 мгО/л-ээр их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2019 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд, Боршоо-Боршоо, Хархираа-Тариалан, Тэс-Тэс хяналт-шинжилгээний цэгийн дээжүүд MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан. Увс нуурын усанд эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 10 сарын усны чанарын тойм | 2019-11-05 | 1970-01-01 | 310 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 09 сарын усны чанарын төлөв | 2019-10-04 | 1970-01-01 | 358 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв | 2019-09-11 | 1970-01-01 | 308 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын усны чанарын төлөв | 2019-08-07 | 1970-01-01 | 301 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм | 2019-07-05 | 1970-01-01 | 301 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм | 2019-07-05 | 1970-01-01 | 315 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм | 2019-07-05 | 1970-01-01 | 274 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм | 2019-07-05 | 1970-01-01 | 301 |