Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2019 оны 10 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-12 08:45:56

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ

  1. Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 10 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гэдрэг-Малчин, Чигж-Өндөрхангай, Билүү-Хяргас, Тэс-Тэс, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмэс, Хариг-Сагил, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Сагил-Сагил,  Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Баруунтуруун-Баруунтуруун, Хангилцаг-Цагаанхайрхан, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгээс нийт 18 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 10 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Гэдрэг-Малчин

   

4.2

0.12

0.007

0.065

2

Чигж -Өндөрхангай

   

1.8

0.08

0.001

0.031

3

Билүү-Хяргас

   

3.3

0.07

0.001

0.027

4

Тэс-Тэс

 

 

2.7

0.08

0.001

0.012

5

Хархираа-Тариалан

 

 

2.4

0.10

0.001

0.029

6

Хяргас нуур-Хар тэрмис

 

 

11.3

0.29

0.001

0.017

7

Хариг-Сагил

 

 

1.7

0.07

0.000

0.009

8

Боршоо-Боршоо

 

 

1.7

0.04

0.002

0.027

9

Түргэн -Түргэн

 

 

0.9

0.03

0.002

0.009

10

Сагил-Сагил

 

 

1.4

0.18

0.003

0.015

11

Торхилог -Давст

 

 

0.8

0.08

0.001

0.007

12

Хандгайт-Давст

 

 

2.1

0.05

0.001

0.007

13

Увс нуур-Давст

 

 

11.3

1.36

0.002

0.025

14

Гашуун- Улаангом дээд цэг

   

1.2

0.07

0.002

0.011

15

Гашуун- Улаангом доод цэг

 

 

1.5

0.68

0.017

0.006

16

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

2.3

0.07

0.002

0.022

17

Хангилцаг-Цагаанхайрхан

 

 

2.4

0.04

0.003

0.012

18

Намир-Хар ус

 

 

2.3

0.18

0.014

0.047

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь зөвшөөрөгдөх агууламж /цаашид ЗА гэх/-аас давсан бохирдолгүй, Гашуун доод цэгийн орчим аммонийн азотын бохирдол илэрч, ЗА-аас бага зэрэг давсан ба Билүү гол Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 114.4 мгО/л буюу ЗА-аас 1.1 дахин, Хандгайт гол Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 110.3 мгО/л буюу ЗА-аас 1.1 дахин, Намир гол Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж  ЗА-аас 1.2 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ЗА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур Давст, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур-Давстын орчимд  перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.3 мгО/л буюу ЗА-аас бага зэрэг, мөн   усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж ЗА-аас 2.7 дахин,  фтор /F/-ын агууламж ЗА-аас 1.8 дахин, Хяргас нуур-Хар тэрмисийн орчим перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.3 мгО/л буюу ЗА-аас бага зэрэг давж,  фтор /F/-ын агууламж  ЗА-аас 1.5 дахин  их байлаа.

Дүгнэлт:  Увс аймгийн гадаргын усны 2019 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Гэдрэг-Малчин, Чигж-Өндөрхангай, Тэс-Тэс, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмэс, Хариг-Сагил, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Сагил-Сагил,  Торхилог-Давст, Гашуун-Улаангом /дээд/, Баруунтуруун-Баруунтуруун, Хангилцаг-Цагаанхайрхан хяналт-шинжилгээний цэгээс дээж авч шинжилгээ хийхэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Билүү гол Хяргас, Хандгайт гол Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун гол Улаангом  хяналт-шинжилгээний доод цэгийн орчим аммонийн азотын агууламж, Намир гол Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж,  Увс, Хяргас нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ