Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв

Шинэчлэгдсэн: 2019-09-16 15:30:55

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2019 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТОЙМ

  1. Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 8 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Чигж-Өндөрхангай, Гэдрэг-Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом, Тэс-Тэс, Сагил-Сагил, Билүү-Хяргас, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 8 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Хариг-Сагил

 

 

1.7

0.25

0.002

0.033

2

Чигж -Өндөрхангай

 

 

2.6

0.10

0.006

0.009

3

Гэдрэг-Малчин

 

 

6.3

0.20

0.020

0.032

4

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

1.1

0.04

0.001

0.010

5

Гашуун /дээд/

7.25

1.51

3.3

0.37

0.012

0.043

6

Гашуун /доод/

6.80

1.67

3.8

0.27

0.027

0.043

7

Увс нуур-Улаангом

6.95

1.97

11.3

0.88

0.001

0.012

8

Тэс-Тэс

 

 

3.8

0.11

0.005

0.014

9

Сагил-Сагил

 

 

3.3

0.06

0.001

0.007

10

Билүү-Хяргас

 

 

4.8

0.11

0.004

0.018

11

Торхилог –Давст

 

 

1.7

0.18

0.004

0.030

12

Хандгайт-Давст

 

 

3.9

0.07

0.001

0.025

13

Увс нуур-Давст

 

 

12.1

0.32

0.002

0.023

14

Түргэн -Түргэн

 

 

2.6

0.05

0.002

0.017

15

Боршоо-Боршоо

   

4.8

0.08

0.001

0.015

16

Намир -Хар ус

   

1.8

0.85

0.047

0.204

 

MNS 4586-98

6

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус дагуудаа цэвэр байсан ба Гашуун гол доод цэгийн орчим нитритийн азотын агууламж ХА-с ялимгүй ихэссэн байна. Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 112.9 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин, Намир-Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн азот /NО2/-ын бохирдол ХА-аас 2.4 дахин, аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, эрдэс фосфор /РО4/-ын агууламж ХА-аас 2 дахин давж бохирдсоноос бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур - Давст, Увс нуур-Улаангом  хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур-Улаангомын орчим нуурын усны хүчилтөрөгчийн горим хэвийн,  перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.3 мгО/л буюу ХА-аас ялимгүй ихсэж, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин,  фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, манган /Mn/-ы агууламж нилээд өндөр буюу ХА-аас 7.2 дахин, Давстын орчимд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.1 мгО/л буюу ХА-аас ялимгүй ихсэж, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин  их байлаа.

Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2019 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хариг-Сагил, Чигж-Өндөрхангай, Гэдрэг-Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, Увс нуур-Улаангом, Тэс-Тэс, Сагил-Сагил, Билүү-Хяргас, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгийн гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Гашуун-Улаангом /доод/ цэгийн орчим нитритийн азот, Намир-Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн болон аммонийн азот, фосфорын агууламж, Билүү-Хяргас   хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Увс нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ