Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын усны чанарын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-03-29 08:22:27

    УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ 2019 ОНЫ 7 ДУГААР САРЫН ТОЙМ

Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 7 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Намир-Хар ус, Түргэн-Түргэн, Хяргас нуур-Хартэрмис, Чигж-Өндөрхангай, Хариг-Сагил, Тэс-Тэс, Гэдрэг-Малчин, Сагил- -Баруунтуруун, Билүү-Хяргас,  Боршоо-Боршоо,  Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом хяналт-шинжилгээний цэгээс нийт 19 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 7 дугаар сард хийсэн Сагил,  Хархираа-Тариалан, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Баруунтуруун Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Намир-Хар ус

 

 

3.3

1.72

0.029

0.046

2

Түргэн-Түргэн

 

 

1.2

0.07

0.014

0.017

3

Хяргас нуур-Хартэрмис

 

 

9.8

0.50

0.001

0.014

4

Чигж-Өндөрхангай

 

 

3.3

0.04

0.003

0.009

5

Хариг- Сагил

 

 

1.1

0.06

0.004

0.036

6

Тэс-Тэс

 

 

1.5

0.50

0.001

0.009

7

Гэдрэг-Малчин

 

 

2.7

0.09

0.009

0.014

8

Сагил-Сагил

 

 

1.2

0.06

0.001

0.032

9

Хархираа–Тариалан

 

 

0.6

0.07

0.002

0.015

10

Торхилог-Давст

 

 

5.7

0.34

0.017

0.083

11

Хандгайт-Давст

 

 

3.6

0.09

0.003

0.037

12

Увс нуур – Давст

 

 

9.8

0.80

0.001

0.014

13

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

2.4

0.05

0.002

0.009

14

Билүү-Хяргас

 

 

5.7

0.06

0.003

0.031

15

Боршоо-Боршоо

 

 

2.3

0.07

0.002

0.010

16

Хангилцаг-Цагаанхайрхан

 

 

2.7

0.06

0.003

0.009

17

Гашуун-Улаангом /дээд/

7.85

2.14

1.7

0.09

0.010

0.019

18

Гашуун-Улаангом /доод/

7.55

2.27

1.8

0.11

0.009

0.017

19

Увс нуур-Улаангом

7.25

2.42

10.6

0.72

0.001

0.003

 

MNS 4586-98

6

3

10

0.50

0.020

0.100

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус дагуудаа цэвэр байсан ба Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 156.9 мгО/л буюу ХА-аас 1.6 дахин, Хандгайт –Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 171.4 мгО/л буюу ХА-аас 1.7 дахин, Чигж-Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 101.9 мгО/л буюу ХА-аас ялимгүй ихсэж, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот /NН4/-ын бохирдол илэрч, ХА-аас 3.4 дахин, нитритийн азот /NО2/-ын бохирдол ХА-аас 1.4 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

 Увс нуур - Давст, Увс нуур-Улаангом,  Хяргас нуур-Хартэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Улаангомын орчим нуурын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 10.6 мгО/л буюу ХА-аас ялимгүй ихсэж, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, марганец /Mn/-ийн агууламж нилээд өндөр ХА-аас 8.2 дахин, Давстын орчимд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.6 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, Хяргас нуур-Хартэрмисийн орчимд усан дахь фтор /F/-ын агууламж нилээд өндөр ХА-аас 2 дахин  их байлаа.

Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2019 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Түргэн-Түргэн, Хариг-Сагил, Тэс-Тэс, Гэдрэг-Малчин, Сагил-Сагил,  Хархираа-Тариалан, Торхилог-Давст, Баруунтуруун-Баруунтуруун, Боршоо-Боршоо, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/ хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрний усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Билүү-Хяргас, Хандгайт–Давст, Чигж-Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Намир гол Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн болон аммонийн азотын агууламж, Хяргас, Увс нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 11 сарын усны чанарын тойм 2023-12-10 1970-01-01 36
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 09 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 69
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 10 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 67
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 06 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 105
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 07 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 73
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 08 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 68
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 05 сарын усны чанарын тойм 2023-06-09 1970-01-01 82
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 11 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 67
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 03 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 99
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 04 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 117
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 10 сарын усны чанарын тойм 2022-11-07 1970-01-01 138
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 09 сарын усны чанарын тойм 2022-10-06 1970-01-01 204
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 08 сарын усны чанарын тойм 2022-09-12 1970-01-01 174
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 07 сарын усны чанарын тойм 2022-07-26 1970-01-01 238
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 06 сарын усны чанарын тойм 2022-07-08 1970-01-01 266
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 03 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 211
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 04 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 254
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 05 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 201
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв 2019-09-11 1970-01-01 822
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 756
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 785
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 749
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 724