Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2018 оны 09 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-23 07:40:15

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2018 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

1. Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 9 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гэдрэг- Малчин, Чигж- Өндөрхангай, Хариг- Сагил, Хангилцаг- Цагаанхайрхан, Тэс-Тэс, Билүү- Хяргас, Сагил- Сагил, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Увс нуур- Давст,  Хандгайт- Давст, Торхилог- Давст, Увс нуур- Улаангом, Гашуун-Улаангом дээд цэг, Улаангом доод цэг, Баруунтуруун-Баруунтуруун хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2018 оны 9 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

Cr+6

1

Гэдрэг-Малчин

   

2.4

0.05

0.002

0.009

 

2

Чигж -Өндөрхангай

7.85

3.02

4.7

0.14

0.002

0.012

 

3

Хариг-Сагил

8.00

2.72

0.6

0.03

0.001

0.001

 

4

Хангилцаг-Цагаанхайрхан

8.76

3.02

2.6

0.04

0.002

0.002

 

5

Тэс-Тэс

 

 

1.1

0.03

0.002

0.012

 

6

Билүү-Хяргас

 

 

2.9

0.04

0.007

0.007

 

7

Сагил-Сагил

 

 

0.8

0.02

0.001

0.005

 

8

Боршоо-Боршоо

6.80

2.87

2.6

0.06

0.001

0.005

 

9

Түргэн-Түргэн

7.10

1.36

1.7

0.02

0.002

0.001

 

10

Увс нуур-Давст

 

 

16.0

1.49

0.001

0.005

 

11

Хандгайт-Давст

 

 

4.6

0.06

0.001

0.005

 

12

Торхилог-Давст

 

 

1.5

0.01

0.001

0.002

 

13

Увс нуур-Улаангом

6.95

3.02

11.3

0.87

0.004

0.008

0.005

14

Гашуун- Улаангом дээд цэг

7.25

2.42

1.2

0.06

0.004

0.005

 

15

Гашуун- Улаангом доод цэг

7.55

2.87

1.5

1.99

0.034

0.040

0.010

16

Баруунтуруун-Баруунтуруун

7.10

2.72

3.8

0.07

0.001

0.005

 

 

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

0.01

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усан дахь эрдэс азотын агууламж доод цэгтээ MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давж  бохирдсон байна. Гашуун доод цэгийн орчим усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 4 дахин их, нитритийн азотын /NО2/-ын агууламж ХА-аас бага зэрэг давсан ба Билүү гол Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 128 мгО/л буюу ХА-аас 1.3 дахин, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгт  сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.2 дахин ихсэж, ХА-аас давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Улаангомын орчим нуурын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин их, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.3 мгО/л буюу ХА-аас бага зэрэг, фтор /F/-ын агууламж 1.9 дахин ихэссэн ба Давстын орчимд мөн   усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 3 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 16.0 мгО/л буюу ХА-аас 1.6 дахин, фтор /F/-ын агууламж 1.9 дахин  их байлаа.

Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2018 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Гэдрэг- Малчин, Чигж- Өндөрхангай, Хариг- Сагил, Хангилцаг- Цагаанхайрхан, Тэс-Тэс, Сагил- Сагил, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Торхилог- Давст, Гашуун-Улаангом дээд цэг, Баруунтуруун-Баруунтуруун хяналт-шинжилгээний цэгийн голуудын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Билүү – Хяргас, Хандгайт-Давст зэрэг хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун гол доод цэгийн орчим нитритийн болон аммонийн азотын агууламж, Увс нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

 

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ