Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2018 оны 10 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-25 06:18:15

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ

  1. Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 10 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Чигж-Өндөрхангай, Гэдрэг-Малчин, Билүү-Хяргас, Хяргас нуур-Хар тэрмэс, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Хариг-Сагил, Түргэн-Түргэн, Увс нуур-Давст,  Хандгайт-Давст, Торхилог-Давст, Сагил-Сагил, Намир-Хар ус, Хангилцаг-Цагаанхайрхан, Хархираа-Тариалан, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Баруунтуруун-Баруунтуруун хяналт-шинжилгээний цэгээс нийт 18 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2018 оны 10 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Чигж -Өндөрхангай

   

6.4

0.09

0.005

0.004

2

Гэдрэг-Малчин

   

1.6

0.03

0.009

0.011

3

Билүү-Хяргас

 

 

3.6

0.05

0.007

0.004

4

Хяргас нуур-Хар тэрмис

 

 

10.5

0.38

0.002

0.012

5

Тэс-Тэс

 

 

0.9

0.04

0.003

0.010

6

Боршоо-Боршоо

 

 

1.1

0.01

0.001

0.006

7

Хариг-Сагил

 

 

0.6

илр

0.001

0.005

8

Түргэн -Түргэн

 

 

1.4

0.05

0.004

0.014

9

Увс нуур-Давст

 

 

8.5

1.06

0.001

0.016

10

Хандгайт-Давст

 

 

3.6

0.06

0.004

0.015

11

Торхилог -Давст

 

 

0.8

0.04

0.001

0.011

12

Сагил-Сагил

 

 

0.5

0.05

0.000

0.045

13

Намир-Хар ус

7.55

2.87

1.1

0.11

0.008

0.063

14

Хангилцаг-Цагаанхайрхан

 

 

2.7

0.13

0.001

0.008

15

Хархираа-Тариалан

 

 

0.3

0.05

0.001

0.033

16

Гашуун- Улаангом дээд цэг

9.82

2.57

0.9

0.14

0.001

0.010

17

Гашуун- Улаангом доод цэг

8.76

2.72

1.5

0.60

0.012

0.066

18

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

3.3

0.11

0.002

0.008

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, Гашуун доод цэгийн орчим аммонийн азотын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг давсан ба Билүү гол Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 147.9 мгО/л буюу ХА-аас 1.5 дахин, Хандгайт гол Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 146.1 мгО/л буюу ХА-аас 1.5 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур Давст, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур-Давстын орчимд  мөн   усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 2.0 дахин,  фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, Хяргас нуур-Хар тэрмисийн орчим перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 10.5 мгО/л буюу ХА-аас бага зэрэг давж,  фтор /F/-ын агууламж  ХА-аас 2.3 дахин  их байлаа.

Дүгнэлт:  Увс аймгийн гадаргын усны 2018 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Чигж-Өндөрхангай, Гэдрэг-Малчин, Хяргас нуур-Хар тэрмэс, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Хариг-Сагил, Түргэн-Түргэн, Увс нуур-Давст,  Торхилог-Давст, Сагил-Сагил, Намир-Хар ус, Хангилцаг-Цагаанхайрхан, Хархираа-Тариалан, Гашуун-Улаангом /дээд/, Баруунтуруун-Баруунтуруун хяналт-шинжилгээний цэгээс дээж авч шинжилгээ хийхэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Билүү гол Хяргас, Хандгайт гол Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун гол Улаангом  хяналт-шинжилгээний доод цэгийн орчим аммонийн азотын агууламж, Увс, Хяргас нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ